Єгий нуур, Шибїяа Тацїо.
Єгий нуурт гангар хун, Шибїяа Тацїо.
Тэрхийн Цагаан нуурт хээрийн галуу, Шибїяа Тацїо.
Тэрхийн цагаан нуурт ангир, Шибїяа Тацїо.
|
2002
оны 7 сарын 22-оос 8 сарын 19-ний хооронд ЖАЙКА-ийн богино хугацааны
мэргэжилтэн томилох ажлын хїрээнд Монгол улсын Рамсард бїртгэгдсэн ус намгархаг
газар болох Єгий нуур болон Тэрхийн цагаан нуур явах боломж тохиосон тул
хялбархан танилцуулга хийе.
Єгий
нуур - Рамсард бїртгэлтэй ус намгархаг газар нь нийслэл Улаанбаатар хотоос
ойролцоогоор 370 км зайтай, хїн ам нь 3,500 орчим, газар нутгийн хэмжээ 161,780
га, мал аж ахуй голлон эрхэлсэн Єгий нуур сум (Архангай аймгийн харьяaлалд)
байдаг.
Єгий
нуурын эргэн тойрны хэмжээ нь 25.4 км, нийт талбайн хэмжээ 3,189 га
(ойролцоогоор Аккишко нууртай адил) нуур бєгєєд нуурын баруун болон баруун урд
хэсэгт ихээхэн талбайг эзэлсэн ус намгархаг газар байна. Энэ удаа бидний їзэж чадсан хэсэг бол
нуур болон ус намгархаг газрын нэг хэсэгт хошуу галуу 1,700 орчим, хээрийн
галуу 300 орчим, гангар хун 300 орчимыг олж тогтоосон.
Аль
алиных нь їр тєлийг олж харсан тул дэлхийд нэн чухал нугасны овогтны єсєн їржих
нутаг гэдгийг бататгаж чадлаа.
Їїнээс гадна тогорууны тєрєл (голчлон гэзэгт тогоруу) нугасны
тєрєл (ангир, анхидал зэрэг), эрэг орчим газар амьдардаг шувуудын тєрєл болох
цахлайн тєрєл, єрєвтасын тєрєл, махчин шувуудын тєрєл зэргийг олон тоогоор
тогтоолоо.
Уг
нь энэ Єгий нуурын ард иргэд нь Чингис хааны їеэс уламжлуулан энэ хаалттай нуурын
усыг дээдлэн хэрэглэж байв. Гэвч
єнєє їед янз бїрийн нєхцєл байдлаас шалтгаалж нуурын орчин тойрон муудахын дунд
энэ сайхан нуураа єєрсдийн хїчээрээ хайрлан хамгаалж, нутгийн иргэдийн
уламжлалт їйл ажиллагааг дотоод гадаад талаар эко-туризмыг нэвтрїїлж
менежмэнтийг нь урагшлуулах боллоо.
Урьд
нь 2002 оны 1 сард Єгий нуураас сумын дарга орсон 2 хїн мєн Монголын Байгаль
орчны Яамны ажилтан нар эко-туризмын сургалтанд ЖАЙКА-ийн мэргэжил дээшлїїлэгч
болон оролцсон ба Кїширо-ийн Олон улсын ус намгархаг газар хїрээлэн тэднийг
хїлээж авсан болно [Ашигласан : Кїширо Олон улсын ус намгархаг газарын хїрээлэн]
(2002 оны їйл ажиллагааны хуудас).
Тэднийг
нутаг буцсаны дараа Єгий нуурт шувуу харах холбоо байгуулагдаж энэ холбоонд
тулгуурласан эко-туризмыг хєгжїїлэх холбоог байгуулж энэ удаагийн томилолтоор
їйл ажиллагаагаа явуулсан гэсэн їг юм.
Мєн
Тэрхийн Цагаан нуур нь Рамсард бїртгэлтэй ус намгархаг газар бєгєєд нийслэл
УБ-аас ойролцоогоор 500 км зайд Архангай аймгийн Тариат сумын нутагт
харьяалагдана. Далайн тївшинээс
дээш 2,000 м, нуурын эргэн тойрны хэмжээ 80 км орчим харьцангуй томхон нуур юм. Энд хээрийн галуу 900 орчим
тоологдсон ба їржил ч мєн тогтоогдсон. Тїїнээс гадна гангар хунгаас эхлїїлээд нугас зэрэг олон тєрєл
ажиглагдаж бас нуурын урд хэсгээр тураг гогой, цахлайн тєрлийнхєнхний їржлийн
томоохон бїс нутаг болж байна гэдгийг тодорхойллоо.
Харамсалтай
нь Тэрхийн цагаан нууранд єнгєрїїлсэн хугацаа тун бага байсан тул мэдээлэл
хангалттай биш байна. Хойшид мєн
адил Рамсарт бїртгэлтэй ус намгархаг газрынх нь хувьд ч, нугасны овогтны
сїлжээнийх нь хувьд їйл ажил эрхлэхгїй бол болохгїй зїйл олон байх ба ялангуяа
Єгий нуурын хувьд їргэлжлїїлэн ЖАЙКА-ийн нэг тєсєл болгон дэмжихгїй бол
болохгїй зїйл олон байгаа болохоор тан бїхний хамтын зїтгэл дэмжлэгийг авбал
ихээхэн баяртай байх болно.
|