[ What's New ]

[ Site Network ]

[ Action Plan ]

[ Join in the activities ]

[ Links ]

[ Atlas ]

[ Sitemap ]

[ Japanese pages ]

[ Network Sites ]

[ Activities ]

[ Introduction ]

[ Contacts ]

Logo (9KB)

 Зүүн Азийн нүүдлийн замаар нүүдэллэдэг Нугасныханыг хамгаалах Үйл ажиллагааны Төлөвлөгөө

 Монгол улсын Өгий нуур болон Тэрхийн Цагаан нуур нь
 Рамсард бүртгэлтэй ус намгархаг газар юм.

 Шиншё Хисаши, Күширо Олон улсын ус намгархаг газрын төвийн зохицуулагч, Күширо хотын Байгаль орчин бодлого төлөвлөлтийн газрын зөвлөх,
 Шибүяа Тацүо, Күширо Олон улсын ус намгархаг газрын төвийн гишүүн, Аккиши хотын усны шувуу дурандах газрын ажилтан.

 Ашигласан материал : Anet Newsletter №3 (2002 оны 11 сар) 4 хуудас.

[ PDF 311KB ]

[ Англи хэл ] [ Кодтой монгол хэл ] [ Монгол хэл ] [ Япон хэл ]



Өгий нуур, Шибүяа Тацүо.


Өгий нуурт гангар хун, Шибүяа Тацүо.


Тэрхийн Цагаан нуурт хээрийн галуу, Шибүяа Тацүо.


Тэрхийн цагаан нуурт ангир, Шибүяа Тацүо.

 2002 оны 7 сарын 22-оос 8 сарын 19-ний хооронд ЖАЙКА-ийн богино хугацааны мэргэжилтэн томилох ажлын хүрээнд Монгол улсын Рамсард бүртгэгдсэн ус намгархаг газар болох Өгий нуур болон Тэрхийн цагаан нуур явах боломж тохиосон тул хялбархан танилцуулга хийе.

 Өгий нуур - Рамсард бүртгэлтэй ус намгархаг газар нь нийслэл Улаанбаатар хотоос ойролцоогоор 370 км зайтай, хүн ам нь 3,500 орчим, газар нутгийн хэмжээ 161,780 га, мал аж ахуй голлон эрхэлсэн Өгий нуур сум (Архангай аймгийн харьяaлалд) байдаг.

 Өгий нуурын эргэн тойрны хэмжээ нь 25.4 км, нийт талбайн хэмжээ 3,189 га (ойролцоогоор Аккишко нууртай адил) нуур бөгөөд нуурын баруун болон баруун урд хэсэгт ихээхэн талбайг эзэлсэн ус намгархаг газар байна.  Энэ удаа бидний үзэж чадсан хэсэг бол нуур болон ус намгархаг газрын нэг хэсэгт хошуу галуу 1,700 орчим, хээрийн галуу 300 орчим, гангар хун 300 орчимыг олж тогтоосон.

 Аль алиных нь үр төлийг олж харсан тул дэлхийд нэн чухал нугасны овогтны өсөн үржих нутаг гэдгийг бататгаж чадлаа.

 Үүнээс гадна тогорууны төрөл (голчлон гэзэгт тогоруу) нугасны төрөл (ангир, анхидал зэрэг), эрэг орчим газар амьдардаг шувуудын төрөл болох цахлайн төрөл, өрөвтасын төрөл, махчин шувуудын төрөл зэргийг олон тоогоор тогтоолоо.

 Уг нь энэ Өгий нуурын ард иргэд нь Чингис хааны үеэс уламжлуулан энэ хаалттай нуурын усыг дээдлэн хэрэглэж байв.  Гэвч өнөө үед янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалж нуурын орчин тойрон муудахын дунд энэ сайхан нуураа өөрсдийн хүчээрээ хайрлан хамгаалж, нутгийн иргэдийн уламжлалт үйл ажиллагааг дотоод гадаад талаар эко-туризмыг нэвтрүүлж менежмэнтийг нь урагшлуулах боллоо.

 Урьд нь 2002 оны 1 сард Өгий нуураас сумын дарга орсон 2 хүн мөн Монголын Байгаль орчны Яамны ажилтан нар эко-туризмын сургалтанд ЖАЙКА-ийн мэргэжил дээшлүүлэгч болон оролцсон ба Күширо-ийн Олон улсын ус намгархаг газар хүрээлэн тэднийг хүлээж авсан болно [Ашигласан : Күширо Олон улсын ус намгархаг газарын хүрээлэн] (2002 оны үйл ажиллагааны хуудас).

 Тэднийг нутаг буцсаны дараа Өгий нуурт шувуу харах холбоо байгуулагдаж энэ холбоонд тулгуурласан эко-туризмыг хөгжүүлэх холбоог байгуулж энэ удаагийн томилолтоор үйл ажиллагаагаа явуулсан гэсэн үг юм.

 Мөн Тэрхийн Цагаан нуур нь Рамсард бүртгэлтэй ус намгархаг газар бөгөөд нийслэл УБ-аас ойролцоогоор 500 км зайд Архангай аймгийн Тариат сумын нутагт харьяалагдана.  Далайн түвшинээс дээш 2,000 м, нуурын эргэн тойрны хэмжээ 80 км орчим харьцангуй томхон нуур юм.  Энд хээрийн галуу 900 орчим тоологдсон ба үржил ч мөн тогтоогдсон.  Түүнээс гадна гангар хунгаас эхлүүлээд нугас зэрэг олон төрөл ажиглагдаж бас нуурын урд хэсгээр тураг гогой, цахлайн төрлийнхөнхний үржлийн томоохон бүс нутаг болж байна гэдгийг тодорхойллоо.

 Харамсалтай нь Тэрхийн цагаан нууранд өнгөрүүлсэн хугацаа тун бага байсан тул мэдээлэл хангалттай биш байна.  Хойшид мөн адил Рамсарт бүртгэлтэй ус намгархаг газрынх нь хувьд ч, нугасны овогтны сүлжээнийх нь хувьд үйл ажил эрхлэхгүй бол болохгүй зүйл олон байх ба ялангуяа Өгий нуурын хувьд үргэлжлүүлэн ЖАЙКА-ийн нэг төсөл болгон дэмжихгүй бол болохгүй зүйл олон байгаа болохоор тан бүхний хамтын зүтгэл дэмжлэгийг авбал ихээхэн баяртай байх болно.


[ PDF 311KB ]

[ Танилцуулсан газар Өгий нуур , Тэрхийн цагаан нуур ]

[ Англи хэл ] [ Кодтой монгол хэл ] [ Монгол хэл ] [ Япон хэл ]

[ Network Sites ]

[ Activities ]

[ Introduction ]

[ Contacts ]

[ What's New ]

[ Site Network ]

[ Action Plan ]

[ Join in the activities ]

[ Links ]

[ Atlas ]

[ Sitemap ]

[ Japanese pages ]

Strategy
 Ази-Номхон Далайн Усны Нүүдлийн Шувууг Хамгаалах Стратеги

Logo (7KB)

The "Action Plan for the Conservation of Migratory Anatidae in the East Asian Flyway" is a component of the "Asia-Pacific Migratory Waterbird Conservation Strategy", and the "Anatidae Site Network in the East Asian Flyway" is a programme of international co-operation to enhance the conservation of the wetlands of international importance for Anatidae (ducks, geese and swans) in the flyway under the "Action Plan". The "Anatidae Working Group" of Asia-Pacific Migratory Waterbird Conservation Committee oversees the implementation of these programmes with technical support from Anatidae Flyway Officer.

For further information, please contact the Anatidae Flyway Officer. Posted 30 May 2004.